13 настай хүүхэд даага насны морь унаж байгаад хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдэн иржээ

13 настай хүүхэд даага насны морь унаж байгаад хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдэн иржээ

Өвөл, хаврын морин уралдааныг сэргээсэн Засгийн газрын шийдвэрийг албажуулж, 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоод байгаа.

Гэсэн ч уг шийдвэр амьдралд хэрэгжихгүй, бага насны хүүхдээр хурдны морь унуулах, энэ үеэр хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Тухайлбал, энэ сарын 18-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд 13 настай хүүхэд даага насны морь унаж байгаад хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Өдгөө тухайн хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа аж. 

Харин хүүхэд мориноос унаж, гэмтсэн уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Иймд бага насны хүүхдээр морь унуулахгүй байж, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.