"Зүлэгнээс болж өнгөрсөн жилийн наадмаар 30 орчим бөх халтирч, дөрвөн бөх бэртсэн" гэв

"Зүлэгнээс болж өнгөрсөн жилийн наадмаар 30 орчим бөх халтирч, дөрвөн бөх бэртсэн" гэв

Өнөөдөр /2025.03.24/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Учир нь, Төв цэнгэлдэх хүрээлэн 2024 онд олон улсын стандарт хангасан, хамгийн сайн гэх хиймэл зүлгийг шинээр дэвссэн. Гэвч тухайн хиймэл зүлэг нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл өнгөрсөн жилийн наадмын үеэр хөндөгдсөн билээ.

Тэгвэл энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, “Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, 4 бөх бэртсэн. Одоог хүртэл зарим нь эдгээгүй, эмчлүүлээд явж байна. Та нар алдаа дутагдлаа хүлээгээд ярьж байна. Гэхдээ энэ хэний буруу юм бэ. Ж.Энхжаргалангийн дор ажил гүйцэтгэж байгаа хүмүүс муу байна” хэмээн ярьжээ.