СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын гар утсыг дээрэмждээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын гар утсыг дээрэмждээ

Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Сансарын шатахуун түгээх станцын хажууд хүн  дээрэмдүүллээ” гэсэн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй Х-г, 19 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биед нь халдаж, “Sumsung A23” маркийн гар утсыг нь дээрэмдэж, зугтаасан болох нь тогтоогджээ. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж илрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас шөнө оройн цагаас явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй замаар зорчиж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.