10 настай хүү соёолон насны морины ажил хийх гэж байгаад мориндоо чирэгдэж, амь насаа алджээ

10 настай хүү соёолон насны морины ажил хийх гэж байгаад мориндоо чирэгдэж, амь насаа алджээ

"Урд 61" уяачдын хороололд бага насны хүүхэд хурдан морины ажил хийх гэж байгаад мориндоо чирэгдэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 15-ны /2025.03.15/ өдөр гарчээ. 

Талийгаач хүү 10 настай байсан бөгөөд Соёолон насны морины ажил хийхээр хашаанаас гарч байгаад мориндоо чирэгдэж, улмаар амь насаа алдсан байна. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, Өвөл, хаврын морин уралдааныг сэргээсэн Засгийн газрын шийдвэрийг албажуулж, 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоод байгаа. Гэсэн ч уг шийдвэр амьдралд хэрэгжихгүй, бага насны хүүхдээр хурдны морь унуулах, энэ үеэр хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.