"Хүрээ хөг"  шашин урлагийн цэнгүүн ирэх долоо хоногийн баасан гарагт "Аса Арена"-д болно

"Хүрээ хөг" шашин урлагийн цэнгүүн ирэх долоо хоногийн баасан гарагт "Аса Арена"-д болно

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, цугласан түмэн олондоо ардын сайхан дуу, хуураа эгшиглүүлэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дууллыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19:00 цагаас "АСА АРЕНА"-д зохион байгуулах гэж байна.
 
Шашны номыг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, МУСГЗ, Доктор Ч.Дамбажав тэргүүтэй лам нар унших бол, ардын сайхан дуу хуурыг нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид болон СТА Т.Баянжаргал, СТА О.Анхчимэг гоцлон хүргэнэ.
 
Шашны ном хурах, ардын урлаг эгшиглэх “Хүрээ хөг” шашин, урлагийн дууллыг нийслэлийн Соёл, урлагийн газар, Улаанбаатар театр, Зүүн Хүрээ Дашчойлин хийд хамтран зохион байгуулж байна.