Монголд анх удаа хураамжгүй, бай шагнал өндөр “Адуучин” тэмцээн зохион байгуулна

Монголд анх удаа хураамжгүй, бай шагнал өндөр “Адуучин” тэмцээн зохион байгуулна

“Монголын адуучдын холбоо” нийслэлийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнийг Хүй-7 худагт гуравдугаар сарын 29-нд буюу энэ бямба гарагт  зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн нь Монголд анх удаа хураамжгүй, бай шагнал өндөртэй зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Түүнчлэн хотын төвөөс 300 морьтой парад жагсаж гарах бөгөөд монгол эх орны өнцөг булан бүрт байгаа бүх адуучдад энэхүү тэмцээн нээлттэй болох ажээ.