Казах түмний Нарны баяр буюу Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр /2025.03.22/ Монгол бөхийн өргөөнд болсон.
Энэхүү барилдаанд улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв. Тус барилдааны түрүү бөх Prius30 маркийн автомашин гардсан бол үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.