ОУХМ Г.Наранцэцэг Тбилиссийн их дуулгад түрүүллээ

ОУХМ Г.Наранцэцэг Тбилиссийн их дуулгад түрүүллээ

Олон улсын жүдогийн холбооны ээлжит томоохон тэмцээн болох Тбилисийн Их дуулга өчигдөр/2025.03.21/ эхэлсэн. Таван тивийн 52 орны 385 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын барилдаанууд боллоо. Үүнээс эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Наранцэцэг алтан медаль хүртэв. Тэрбээр алтан медалийн төлөө Испанийн Эва Перез Солерыг ялжээ. Харин хагас шигшээд Францын шилдэг бөх Ширине Буклиг ялсан байна.