О.Хангай: Хүн гэмтээдэг, хөдөлмөрийг үгүй хийдэг наадмын талбайн ногоон зүлгээ эртхэн солъё

О.Хангай: Хүн гэмтээдэг, хөдөлмөрийг үгүй хийдэг наадмын талбайн ногоон зүлгээ эртхэн солъё

Өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар, шинэчлэлт хийхдээ ногоон зүлгийг шинэчилсэн. Харин наадмын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсноос Төв цэнгэлдэхийн шинэ ногоон зүлэгт бөхчүүд халтирч гэмтэн, бүтэн жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлсэн тохиолдол гарсан юм.

Монголын үндэсний бөхийн холбоо болон Баяр наадам зохион байгуулах комисс, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс үүнд ямар нэгэн арга хэмжээ авалгүй наадам өндөрлөсөн билээ. Тэгвэл бөхчүүд энэ жилийн наадмаас урьтаж Төв цэнгэлдэхийн зүлгийг солихыг шаардаж эхэллээ. Улсын аварга О.Хангай "Наадмын талбайн хүн гэмтээдэг, хүний хөдөлмөрийг үгүй хийдэг, наадам самардаг гоё ногоон зүлгээ эртхэн солъё! Бөхчүүд ахиад ийм зүлгэн дээр барилдмааргүй байна."Жич: өмнөх хиймэл зүлэг хальтирдаггүй байсан" хэмээн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.