Ё.Басхүү бэртлийн улмаас “Их дуулга”-д оролцох боломжгүй болжээ

Ё.Басхүү бэртлийн улмаас “Их дуулга”-д оролцох боломжгүй болжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын энэ оны дөрөв дэх цуврал тэмцээн Гүржийн Тбилиси хотод өнөөдөр эхэлсэн. 

Гурван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд манай улсаас 20 бөх мэдүүлэг өгсөн ч гавьяат тамирчин Ё.Басхүү бэртэл авч тэмцээнийг өнжихөөр боллоо. Анхны мэдүүлэгт 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар багтсан байсан ч мөн л бэртлийн улмаас Тбилисийг зорьж чадаагүй. Улмаар Б.Эрдэнэбаярыг О.Уранбаяр орлож, 63 кг-д тамирчин зодоглохгүй болсон юм.

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас эхлэх бөгөөд барилдааныг уламжлал ёсоор С1 телевиз эх орон даяар шууд дамжуулах аж.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө