“Чингис хаан” үзэсгэлэн Чех Улсын Үндэсний музейд дэлгэгдлээ

“Чингис хаан” үзэсгэлэн Чех Улсын Үндэсний музейд дэлгэгдлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилгоор 700 орчим ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэлээ.

Үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нийтийн хүртээл болох тул Чех улс болон Европын улсуудад аж төрж буй Монголчууд та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.