Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Азийн наадмын шөвгийн наймд шалгараад байгаа билээ. 

Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж байгаа эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын багийн эсрэг хийж тоглолтын сүүлийн мөчид манай шигшээ баг өрсөлдөгчөө 89:81-ээр буулган авч, хэсгээсээ шалгарсан байдаг. Тус тоглолтод МУГТ О.Хулан 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Амари Робинсон 27, Б.Ариунцэцэг 16 оноо авчээ. Ийнхүү шигшээ баг өнөөдөр /2026.09.23/ БНХАУ-ын шигшээ багтай шөвгийн наймд тоглоно.  




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө