Шүүхийн нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг биечлэн өгөх шаардлагагүй

Шүүхийн нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг биечлэн өгөх шаардлагагүй

Монгол улсад шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл хийжээ.

Тус мэдэгдэлд иргэд олноор цугларч, халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлэн шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг биечлэн өгөхгүйгээр баталгаат шуудангаар ирүүлэхийг уриалсан байна.

Ингэхдээ Сонгинхайрхан дүүргийн 29-р хороо, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хаягаар 2020 оны гуравдугаар сарын 27-ныг дуустал ирүүлэх юм байна. Иймээс иргэдийг шаардлагатай тохиолдолд шүүхэд дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхээс аль болох татгалзаж мэдээллийг шүүхийн холбогдох дугаар болон цахим хуудаснаас авахыг уриаллаа.