Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлж ХӨСҮТ-тэй хамтран ажиллана

Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлж ХӨСҮТ-тэй хамтран ажиллана

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол илэрч бүртгэгдсэн. 

Тодруулбал, Франц улсын 57 настай иргэнээс коронавирус  зөөвөрлөгдсөн ирсэн нь тодорхой болоод буй. 

Тус иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж буй бөгөөд эмчилгээний үйл ажиллагаанд уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн бага хуралд Хүний гавъяат эмч, “Мамба дацан” хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж оролцож мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Төр засаг, Эрүүл мэндийн яамтай хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ өвчний үед авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө гарган ажиллаж байна. Цаашид уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлж хамтран ажиллана. Өвчин хаанаас ч, хэнээс ч дамжиж орж ирэх бололцоотой. Тиймээс эв түнжинтэй, бие сэтгэлээ амар амгалан байлгаваас сайн сайханд хүрнэ. Бид өмнө нь H1N1 вирусийн үед ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байсан” гэлээ.