Хулгайн замаар явганаар пост нэвтрэхийг завдсан 22 иргэнийг илрүүлжээ

Хулгайн замаар явганаар пост нэвтрэхийг завдсан 22 иргэнийг илрүүлжээ

Өчигдөр /2020.03.10/ Монгол улсад анхны коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан билээ.

Гэтэл Дархан-Уул аймгаас 22 иргэн хулгайн замаар зөвшөөрөлгүй авто машин хөлслөн ирж, улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчсөн хэрэг гарчээ.

Тодруулбал тус 22 иргэн Дархан-Уул аймгаас хулгайн замаар ирж, постны ойролцоо буун явганаар хот руу нэвтрэхийг оролдсон байна.

Тэднийг Шарын голын пост дээр саатуулж, Сумын шуурхай штаб нэгдсэн журмаар Эрүүл мэндийн төвд хүргэн анхан шатны үзлэг хийж, асуумж авсан байна. Дээрх зөрчил гаргаж, сумын шуурхай штабт хүндрэл учруулсан иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч 150,000 төгрөгөөр торгодог. Иймээс иргэдийг улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг мөрдөж, зөрчил гаргахгүй байхыг уриалж байна.