Увс аймагт тусгаарлагдсан Английн иргэн Баян-Өлгий аймгаар мөн “дайрсан” гэв

Увс аймагт тусгаарлагдсан Английн иргэн Баян-Өлгий аймгаар мөн “дайрсан” гэв

Коронавирусийн халдвар авсан Франц иргэний хажууд зорчиж явсан Англи улсын иргэн Увс аймагт очсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр “Францын иргэнтэй зэргэлдээ суудалд зорчсон 67 настай Англи иргэн  гуравдугаар сарын 2-ны онгоцоор Улаанбаатар хотод ирээд, 5-ны өдөр Улаанбаатараас Баян-өлгий аймаг, Баян-Өлгийгөөс Увс аймгийн Улаангом суманд очсон байна. Тэндээсээ ан амьтны зураг дарах зорилготойгоор Бөхмөрөн сумын Ямаат хэмээх газар очсон. Бид түүнтэй хамт явсан болон шууд хавьталд орсон хүмүүсийг олж тусгаарласан. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна” гэлээ.

Английн иргэн А нь Увс аймгийн Улаангом сумын “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, “Хишигт 1, 2” дэлгүүрээр үйлчлүүлсэн, мөн буудалд хоносон байна. Увс аймагт одоогоор болзошгүй аюулаас сэрэмжлэн барааны захууд болон ресторан, үйлчилгээний газруудыг хааж халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийж байна.




Өнөөдөр хулгана өдөр

16 минутын өмнө