Увс аймагт Английн иргэнийг тусгаарлажээ

Увс аймагт Английн иргэнийг тусгаарлажээ

Увс аймагт Английн иргэнийг тусгаарлажээ. Тодруулбал, COVID-19 -ын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ. Английн иргэнийг нэгдүгээр хавьтал гэж үзэн, одоогоор Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо тусгаарлаад байгаа ажээ. Тэрбээр 67 настай, эрэгтэй юм байна. Аймгийн онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тул иргэдийг хөдөлгөөнөө хязгаарлаж, гараа тогтмол угааж, маскаа зүүхийг анхааруулж байна. Иргэнээс авсан шинжилгээг өнөөдөр Улаанбаатар хот руу явуулна.

Дээрх иргэн Улаангомд “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, “Хишигт 1, 2” дэлгүүрээр үйлчлүүлсэн гэнэ. Одоогоор Увс аймгийн онцгой комисс хуралдаж байна. Уг хуралдааны шийдвэрийг удахгүй мэдээлнэ.