ФОТО: Автобусны буудлууд эл хуль байна

ФОТО: Автобусны буудлууд эл хуль байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар Монголд ажилладаг Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан өнөөдөр/2020.03.10/ Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс нийслэлд явж буй нийтийн тээврийн тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр энэ сарын 17-ныг хүртэл хэрэгжих юм.

Өнөөдрийн хувьд нийтийн тээвэр үйлчлэхгүй, харин маргаашаас эхлэн цөөн тоогоор явж эхлэх юм байна.

Нийтийн тээврийн тоог оюутан зорчигч ихтэй чиглэл болон томоохон захуудыг чиглэсэн хөдөлгөөнүүдэд судалгаа хийж зохицуулна хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.