ДЭМБ-ын зөвлөх багийн ЗУРГААН төлөөлөгч Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь батлагджээ

ДЭМБ-ын зөвлөх багийн ЗУРГААН төлөөлөгч Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь батлагджээ

ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн билээ.

Тэдгээр мэргэжилтнүүдийг эхний шатны шинжилгээгээр шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн гэдэг мэдээлэл гарсан юм.

Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяатай холбогдон тодруулга авлаа. Тэрбээр "ДЭМБ-ийн төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Нэг нь нутаг буцсан. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Нийт ирсэн  зорчигчоос өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна" гэлээ.

Энэ сарын 6-нд тэдгээрийн төлөөлөл болох ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна.

Мөн тэд Улаанбаатарт энэ сарын 4-нд ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллага, түүнчлэн орон нутгаар явж бэлэн байдалтай танилцсан мэдээлэл байна.