БИЧЛЭГ: Франц иргэнтэй хамт ирсэн ДЭМБ-ын ажилтнууд Дарханы эмнэлэгт маскгүй явж, иргэдтэй уулзаж байна

БИЧЛЭГ: Франц иргэнтэй хамт ирсэн ДЭМБ-ын ажилтнууд Дарханы эмнэлэгт маскгүй явж, иргэдтэй уулзаж байна

Өнөөдөр /2020.03.10/ Улсын онцгой комиссоос Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан франц иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн хүн нь Франц улсын хөрөнгө оруулалт бүхий “Бадрах Энержи” компанид ажилладаг бөгөөд, энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд газардсан юм.

Тэрбээр Улаанбаатар хотод буудаллаж, цаашлаад Дорноговь аймагт зорчсон. Түүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд 500 орчим хүн орсон гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн билээ.

Тэгвэл түүнтэй хамт онгоцонд хамт зорчиж ирсэн ДЭМБ-ын зөвлөхүүд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. ДЭМБ-ын ажилчид Дархан хотод эмнэлэгт ажиллахдаа маскгүй явж иргэдэд зөвлөмж өгч байсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗЭХ: