Францын иргэнтэй хавьталд орсон хоёр иргэн шаардлага хүлээж авахгүй Улаанбаатарт иржээ

Францын иргэнтэй хавьталд орсон хоёр иргэн шаардлага хүлээж авахгүй Улаанбаатарт иржээ

Өнөөдөр /2020.03.10/ Улсын онцгой комиссоос Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан франц иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн хүн нь Франц улсын хөрөнгө оруулалт бүхий “Бадрах Энержи” компанид ажилладаг бөгөөд, энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд газардсан юм.

Тэрбээр Улаанбаатар хотод буудаллаж, цаашлаад Дорноговь аймагт зорчсон. Түүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд 500 орчим хүн орсон гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн билээ.

Тэгвэл вирус илэрсэн франц иргэнтэй хавьталд орсон Монгол Улсын хоёр иргэн Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу нэвтэрчээ.

ЦЕГ-ын Хэв журмын газрын дарга Ж.Амгалан, “Иргэн н.Идэрболд, н.Дэжидмаа нарт анхааруулж, нийслэл рүү нэвтрэхгүй байх сануулгыг өгсөн. Тэгсээр байхад хууль, хүчний байгууллагынхны шаардлагыг биелүүлэлгүй, хот руу орж ирсэн байна. Тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн юм.