Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон нийслэлийн авто замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна.
Тиймээс ирэх бямба гаригаас битүүний өдөр хүртэл буюу 02.21-28 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргаад буй. Хэрэв иргэдийн олонх дэмжвэл нийслэлийнхэн ирэх амралтын өдрөөс эхлэн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно.
Одоогоор тус санал асуулгад оролцогчдын 56 хувь нь дэмжихгүй гэжээ. Түгжрэл нэмэгдэх баяр дөхсөн өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт хийх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах юм байна. Тиймээс иргэд ЭНД дарж саналаа өгөх боломжтой.