Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж Засгийн газарт чиглэл өглөө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж Засгийн газарт чиглэл өглөө

Монгол Улсад шинэ коронавирусний халдвар /Covid-19/ илэрсэнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний 8 цагт шуурхай хуралдаж Засгийн газарт чиглэл өглөө.

Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10:00 цагт эхлэв.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орж байна гэж ЕТГ-аас мэдээллээ.