Дүүргүүдийн эмнэлэг, амралт, сувиллын газруудыг тусгаарлах байр болгон ашиглана

Дүүргүүдийн эмнэлэг, амралт, сувиллын газруудыг тусгаарлах байр болгон ашиглана

Монголд ирсэн Францын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралт, сувиллын газрууд болон зарим хувийн эмнэлгийг ажиглах, тусгаарлах байр болгох шийдвэрийг Нийслэлийн онцгой комисс гаргалаа.

Одоогоор дүүргүүдийн Онцгой комисс эмнэлэг, амралт, сувиллын газруудын жагсаалт гаргаж, судалгаа хийж байгаа юм байна.

Мөн барааны зах, бөөний худалдааны төвүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны 7:00 цаг хүртэл хязгаарлах, зарим төрийн албан хаагчийг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм байна. Харин хүнсний болон ахуйн барааны захууд хэвийн ажиллах юм.