Зам хаах шийдвэр гарахаас өмнө Нийслэлийг зорьсон 500 гаруй зорчигчийг нэвтрүүлнэ

Зам хаах шийдвэр гарахаас өмнө Нийслэлийг зорьсон 500 гаруй зорчигчийг нэвтрүүлнэ

Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой өнөөдөр өглөөний/2020.03.10/ 7 цагаас Улаанбаатар хотоос гарах болон орох хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17 хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа. Үүнтэй холбоотой зам хаахаас өмнө Нийслэлийг зорьсон орон нутгийн замд явж буй иргэд яах вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ талаар  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр “Өглөөний байдлаар Улаанбаатар хот руу ирж буй 525 гаруй зорчигч, 22 тээврийн хэрэгсэл, Улаанбаатар хотоос гарч буй 21 тээврийн хэрэгсэл 500 гаруй зорчигч байна. Эдгээр хүмүүс очих газраа очино. 7 цагаас хойш орон нутгаас гарах болон, Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөнийг хаасан учир хамаарахгүй” гэлээ.