Коронавирус илэрсэн Францын иргэний Улаанбаатар хотод явсан маршрут ИЛ БОЛОВ

Коронавирус илэрсэн Францын иргэний Улаанбаатар хотод явсан маршрут ИЛ БОЛОВ

Энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “ковид 19” гэдэг нь тогтоогдоод байна. Дээрх иргэн нь Францын "Бадрах энержи буюу хуучнаар Арева" компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” компанийн байранд тусгаарлаад байна гэж эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл тус иргэний Улаанбаатар хотод байх хугацаандаа зорчсон газруудын мэдээлэл ил боллоо. Тухайлбал тухай иргэн 3 дугаар сарын 2 ны өдөр 7:30 цагт Улаанбаатар-Буянт-Ухаад бууж, 8:00 цагт Буянт-Ухаа-Баянгол зочид буудал, 14:00 цагт Баянгол зочид буудал, 18:00 ICC Tower-3 давхар-Оффист ажиллаж, 18:40 цагт Номын сангийн урд талын KFC –хоол захиалж, 19:20 цагт Захиалсан хоолоо өрөөндөө идэж, Үргэлжлүүлээд амарсан байна.

Ингээд 3-р сарын 06 ны өдөр Галт тэргэнд сууж Улаанбаатар Сайншанд 286 дугаар галт тэрэг, 10-р вагонд зорчсон байна.