УОК: Дорноговьд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот болон аймгуудаас гарах бүх замыг хаалаа

УОК: Дорноговьд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот болон аймгуудаас гарах бүх замыг хаалаа

Энэ сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр covid-19 болох нь батлагдсан байна. 

 Үүнтэй холбоотойгоор өнөөдөр өглөө Улсын онцгой комисс хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн хэлж буйгаар тус франц иргэнийг өөрийгөө тусгаарлахыг шаардаж байсан ч шаардлагыг хүлээж авалгүй олон хүнтэй уулзаж, гадуур явсан байна. Тэрбээр халуурч байгаа  ч биеийн байдал нь тогтвортой байгаа аж.  Эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавтлын 102 хүнийг олж илрүүлэх ажлыг яаралтай хийж байгаа бөгөөд хоёр дахь шинжилгээг хийж баталгаажуулна гэлээ. 

Тус иргэнийг Дорноговь аймагт тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаж байна.  

Тухайн иргэн Францын Арева компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Арева компанийн байранд тусгаарлагдаж байгаа аж.  

 Түүнтэй хамт Улаанбаатараас Сайншандад галт тэргээр очсон 28 иргэнийг тусгаарлаад байгаа аж. Мөн тухайн иргэн Сайншандаас Улаанбадрахт ирсэн маршруттай байна. Яг одоо Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж байна. 

Улсын онцгой  комиссын дарга Ө.Энхтүвшин "Бид ажиллаж байна. Холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Уг гадаадын иргэнтэй хамт нисэж ирсэн, буудалд байж хамт хоол идсэн хүмүүссийг яаралтай тусгаарлах шийдвэр гаргаад шөнийн 02.00 цагаас хойш ажиллаж байна. 

-Б.ЭНХ-АМГАЛАН: ГАЛТ ТЭРЭГ, СУУДЛЫН МАШИН, ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО- 

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан "Улаанбаатар хот, аймаг, сумдаас гарах бүх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хязгаарласан. Галт тэрэг, хуваарьт нислэг, суудлын автомашины бүх хөдөлгөөнд үүнд хамаарна. Олон улсын тээврийн хоёр урсгал, авто замын хойд хилийн урсгал нээлттэй байгаа" гэлээ. 

Харин ЦЕГ нь иргэдийг дор бүрнээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Хавьталтай байна гээд анхааруулсан байхад хууль хүчний байгууллагын шаардлагыг хүлээж аваагүй Дорноговиос гарсан хоёр иргэнд хуулийн хариуцлага тооцохоол болсон гэсэн. 

Иргэд маскаа зүүж, гараа угааж дор бүрнээ сэрэмжтэй байхыг Улсын онцгой комиссоос анхаарууллаа. 

ВИДЕО ҮЗЭХ: