“Голден Будда” хотхонд нэг иргэн нас баржээ

“Голден Будда” хотхонд нэг иргэн нас баржээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны “Голден будда” хотхонд гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан иргэн А заслын ажил хийж байхдаа есөн давхараас, зургаан давхар хүртэл галын шатны нүхээр унаж нас барсан ноцтой осол гарчээ.

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийхэд өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй, ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогдсон байна.

Ослын хэргийг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.