АТГ-аас  иргэдийн хандивын зарцуулалтыг ил тод мэдээлэх талаар зөвлөмж хүргүүллээ

АТГ-аас иргэдийн хандивын зарцуулалтыг ил тод мэдээлэх талаар зөвлөмж хүргүүллээ

Дэлхийн зуу гаруй оронд тархаад буй коронавирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн санаачилгаар хандив өгсөөр байгаа.

Иймд тусламж, хандивын мөнгийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох агуулгатай зөвлөмжийг АТГ-аас Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт хүргүүлжээ.

Энэхүү албан бичигт “нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авилга, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг...хүргүүлэв” гэжээ.

Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих зэрэг ач холбогдолтой юм.