Шивээ хүрэн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажил хангагджээ

Шивээ хүрэн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажил хангагджээ

УОК-ын шийдвэрээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайтын боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсон. Тэгвэл Шивээ хүрэн боомтын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ.

Шивээ хүрэн боомтын захиргааны дарга, Б. Мөнхбат “Өмнөгөвь аймгийн Шивээ хүрэн боомтоор хорио цээрийн дэглэмийн үед өдөрт 200 автомашин гаргах боломжийг бүрдүүлсэн“ гэжээ.

Мөн ариутгалын түр төхөөрөмжийг шинэчилж, хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэсэн байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд нэг машинд 10 литр ус зарцуулах ба өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комист өгчээ.

Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм байна. Үүнд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй дөрвөн компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ.