Яармагаас Налайх хүртэл 52.7 км дугуйн зам барина

Яармагаас Налайх хүртэл 52.7 км дугуйн зам барина

2020 онд Улаанбаатар хотод хамгийн урт буюу  52.7 км үргэлжлэх дугуйн зам барих  иж бүрэн төсөл хэрэгжүүлэх юм байна.

Уг төслийн  дугуйн замын чиглэл нь Яармагаас Зайсан, Зайсангийн гүүрээс Маршал, Маршалын гүүрээс Баянзүрх, Баянзүрхээс Найлах хүртэл маршруттай.

Түүнчлэн ямар нэгэн саадгүй стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1.5 км тутамд амрах талбайтай, хотын баруун зүгээс зүүн зүг хүртэл үргэлжлэх  зориулалтын зам байх аж. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.