Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн "Коронавирусийн захирамжтай холбоотойгоор захирамжуудад хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар 168 ААН захирамж зөрчөөд байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх “АНУ" цахим тоглоомын газар, Баянзүрх дүүрэг дэх "Марина” цахим тоглоомын газар, Баянгол дүүргийн “фокус” цахим тоглоомын газар нь удаа дараа захирамж зөрчсөн. Нийт 77 аж ахуйн нэгж, байгууллага захирамжийг удаа дараа зөрчсөн тул холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн.
Мөн олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй байх захирамжтай холбоотойгоор 6,898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлүүдийг ангилж харвал,
Нус, шүлсээ хаясан зөрчил 1,100 орчим
Ил задгай бие зассан зөрчил 650 орчим байна.
Эдгээр зөрчлийг илрүүлэх ажилчдыг нэмэлтээр гаргаж, ажиллуулах болно" гэв.