Ремакс компанийн 16 ажилтнаас коронавирус илрээгүй

Ремакс компанийн 16 ажилтнаас коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг танилцуулав. 

Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.

-Олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүн гуравдугаар сарын 7-нд ажиглалтад орсон. Эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна.

-Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдлаа" хэмээв.