Ардчилсан намын Үндсэн Дүрэм болон намын Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томиллоо

Ардчилсан намын Үндсэн Дүрэм болон намын Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томиллоо

Энэ сарын 03-нд /2025.02.03/ Ардчилсан намын Улс Төрийн Зөвлөл хуралдаж Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Намын үйл ажиллагааг улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх замын зургийг хэлэлцэж, шилжилтийн үед ажиллах Ардчилсан намын Үндсэн Дүрэм болон намын Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томиллоо. Энэ хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Наянтайн Ганибалыг Улс Төрийн Зөвлөлд танилцуулан, ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхийг баталгаажууллаа.

Улс төрийн намын хуульд заасан намын дотоод аудитораар Үндэсний Аудитын Дарга асан А.Зангадыг, санхүүгийн удирдах ажилтны үүрэгт ажилд Г.Чулуундоржийг томилов. Түүнчлэн, улс төрийн орчинд хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэж буйг харгалзан хиймэл оюуны хэрэглээ ардчилсан тогтолцоо, хүний эрхтэй холбоотой асуудалд хэрхэн нөлөөлж буйд байнгын ажиглалт хийх, хиймэл оюуны ашиглалтын бэлэн байдлын үнэлгээ бүтцийн нэгжийг намын бүтцийг намын дотоодод бий болгох шийдвэр гаргалаа. Улс Төрийн Зөвлөлийн хуралд Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр макро эдийн засгийн өнөөгийн байдал, зах зээлийн эдийн засагт тулгарч буй сорилтуудын талаар танилцуулга хийж, цаашид чөлөөт зах зээлийг дэмжих, татварын дарамтыг бууруулах, хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлогын асуудлуудыг хэлэлцүүлэв.