Б.Чинбат, Ц.Сарнай нарын биеийн байдал хэвийн байна

Б.Чинбат, Ц.Сарнай нарын биеийн байдал хэвийн байна

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа юм.

Ц.Сарнайгийн хувьд нөхрийнхөө донор болсон. Тэдний биеийн байдал одоогоор хэвийн байна. Б.Чинбатын хувьд хагалгааны дараах биеийг сэргээх эрчимжүүлэх эмчилгээнд явж байгаа гэнэ.

Эх сурвалжийн ярьж байгаагаар “Тэдний хувьд хамгийн том эрсдэл нь Солонгос улсад дэгдээд буй коронавирус. Энэ өвчнөөр дархлаа муутай хүмүүс өвчлөх эрсдэлтэй тул гам сайн барьж, эмчилгээгээ хийлгэж байна. Өдгөө улс даяараа коронавирустэй тэмцэж байгаа энэ цаг үед хандивын аян зогсчихсон. Хэрэв хорио цуцлагдвал хандивын тоглолтын тов гарна. Б.Чинбат, Ц.Сарнай нар эх орондоо гурван сард ирэх төлөвлөгөөтэй байсан ч вирусээс болж хил хаасан байгаа учир хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэсэн юм.