Завхан аймагт хаваржилт хүндэрсний улмаас 4 мянга гаруй мал хорогдоод байна

Завхан аймагт хаваржилт хүндэрсний улмаас 4 мянга гаруй мал хорогдоод байна

Завхан аймгийн Их-Уул суманд хаваржилт  хүндэрч зудын байдал үүсээд байна. Бог мал бэлчих боломжгүй болсон учраас бүгд тэжээлд оржээ. Сумаас олдсон бага сага өвс тэжээлээ малчид малдаа хүргэхийн тулд олон цаг цас ухаж, зарим өвөлжөөнд ямар ч техник хүрэхгүй нөхцөл байдал хүнд байна. Одоогоор Завхан аймагт дахин цас орж, шуурч байна. Их-Уул суманд оодоогоор 4 мянга гаруй мал хорогджээ.