Өчигдөр орон нутгийн цагаар оройн 07:30 цагт БНХАУ-ын зүүн өмнө Фужянь мужийн Чуанжоу хотын Шинжя Экспресс зочид буудлын барилга тодорхой бус шалтгааны улмаас нурж, одоогоор барилгын нурангад олон хүн дарагдаад байна.
Хачирхалтай нь тус зочид буудалд БНХАУ-д гадаадаас ирсэн коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлаж байжээ
Одоогоор зочид буудалд хэдэн хүн байсан, хэдэн хүний амь үрэгдсэн зэрэг мэдээлэл тодорхой бус байна. Гэрчүүдийн мэдээлснээр зочид буудал нурах үед хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэжээ. Тус зочид буудлын барилга 2018 оны зургаадугаар сард ашиглалтад орсон, шинэ барилга байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Latest on hotel collapse in east China's Quanzhou: 49 rescued as of 08:20 am, March 8 (local time). Further rescue is under way https://t.co/eFN3AhHBYe pic.twitter.com/rP3Wgd15jt
— China Xinhua News (@XHNews) March 8, 2020
#BREAKING: A hotel building collapsed in Quanzhou, SE China's Fujian at around 7 pm Saturday, trapping an unknown number of people under it. So far 16 people have been rescued. Rescue work remains underway. pic.twitter.com/rK7tEagQvV
— People's Daily, China (@PDChina) March 7, 2020
#LIVE A hotel in Quanzhou, Fujian which may have been a #COVID19 quarantine zone collapsed at 19:30. Local authorities have rescued 28 people, and rescue work is still underway. https://t.co/cM9gQTuc8Y
— The Paper 澎湃新闻 (@thepapercn) March 7, 2020