Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг огцруулахыг шаардсан өргөдөлд 1.4 сая гаруй хүн гарын үсэг зуржээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг огцруулахыг шаардсан өргөдөлд 1.4 сая гаруй хүн гарын үсэг зуржээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг огцруулахыг шаардсан өргөдөлд тус улсын 1.4 сая гаруй иргэн гарын үсэг зурсан тухай  KBS суваг мэдээлжээ.

Тус улсын иргэд Ерөнхийлөгч Мүн ЖЭ Инийг БНХАУ-руу амны хаалтыг хяналтгүйгээр гарган, хилээ шуурхай хаагаагүй, коронавирусийн тархалтын эсрэг улс орны хэмжээнд үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүй гэж шүүмжилж байгаа юм.

Гарын үсэг цуглуулах хугацаа гуравдугаар сарын 5-нд дууссан бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын вэб хуудсанд байршуулснаас хойш уг баримт бичигт 1 сая 469 мянган хүн гарын үсэг зуржээ.

Харин үүний эсрэг Мүн Жэ Инийг дэмжсэн өргөдөлд өнөөдрийн байдлаар мөн нэг сая гаруй хүн гарын үсэг зурсан байна. 

Энэхүү өргөдөлд гарын үсэг цуглуулах хугацаа энэ сарын 27-нд дуусах аж.Өргөдлийг дэмжиж буй иргэд Ерөнхийлөгч болон Засгийн газар вирусийн тархалттай тэмцэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж:KBSnews




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө