Хятад эмч коронавирусийн шалгагдаагүй вакциныг өөр дээрээ туршжээ

Хятад эмч коронавирусийн шалгагдаагүй вакциныг өөр дээрээ туршжээ

БНХАУ-ын тэргүүлэх эпидемилогич, эмч Чен Вэй коронавирусийн амьтан дээр ч туршигдаагүй вакциныг өөртөө тариулжээ. Энэ үйлдлээрээ тэрээр Ардын чөлөөт армид үнэнч гэдгээ, мөн вирусийн эсрэг хүчтэй тэмцэж байгаагаа нотлохыг зорьсон байна.

Учир нь коронавирусийг Уханий лабраторид санаатайгаар бүтээгдсэн вирус гэсэн хардлага бий болоод байсан билээ. Тиймээс үүнийг үгүйсгэж, өөрсдийн үнэнч байдлыг харуулахын тулд ийм үйлдэл хийсэн хэмээн олон хүмүүс үзэж байна.

Чен Вэй мэдэгдэлдээ өөртөө болон лабораторийн багийнхаа зургаан гишүүнд тэрхүү шалгагдаагүй вакцин тарьсан болохоо дурьджээ. Түүний баг өмнө нь SARS болон Эбола вирусын эсрэг тэмцэж байсан ахмад “дайчид” бөгөөд энэ удаа коронавирустэй тэмцэхээр сэтгэл шулуудаад байгаа аж.

Хошууч Вэй сүүлийн нэг сарын хугацаанд өөрийн цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамт Уханий лабораторид ажиллажээ.Энэ хугацаанд Вэй болон түүний баг минут, секунд бүрийг судалгааныхаа ажилд төвлөрүүлж, үр дүнг үзэхээр яарч байгаа гэж Хятадын Төв Телевиз (CCTV) мэдээлсэн байна.

Тэрээр CCTV-д өгсөн ярилцлагадаа “Бид боловсруулж буй рекомбинант вакциныг эмнэлзүйн хэрэглээнд оруулахын тулд чадах бүхнээ хийж, халдварыг зогсооход туслах болно” гэжээ.

Эх сурвалж: Globaltimes