Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид захидал илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид захидал илгээжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд коронавирусийн халдварын тархалтыг даван туулахад сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн захидал илгээжээ.

Тэрээр энэхүү захидлаа лхагва гарагт хүргүүлсэн бөгөөд  "Ким Жөн Ун вирусийн тархалттай тэмцэж буй Өмнөд солонгосчуудад сэтгэлийн дэм өгч, эрүүл энхийг хүссэн” гэж Хөх ордон мэдээлжээ.

Үүний хариуд Мүн Жэ Ин БНАСАУ-ын удирдагчид хариу талархлын захидал илгээжээ. Мөн захидалдаа Ким Жон Ун Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар “буруу” бодож байснаа дурдсан утга бүхий илэрхийлсэн боловч Хөх ордон энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.  БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хойш халдварын 5766 тохиолдол илэрсэн энэ үед хоёр орны удирдагчид захидал солилцсон ховор үйл явдал тохиож буй нь энэ юм.

Эх сурвалж: BBC