Хорих 461 дүгээр ангийн албаны дарга Х.Ариунболдыг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргалаа

Хорих 461 дүгээр ангийн албаны дарга Х.Ариунболдыг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргалаа

Нийслэлийн прокурорын газраас Х.Ариунболдыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэв. 

Шүүхээс прокурорын яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзжээ.

Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна гэж Шүүхээс мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020.03.03-ны өдрийн 21:45 цагт Хүрлээгийн Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.03.04-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ.

Харин өнөөдөр шүүхээс цагдан хориог сунгах шийдвэр гаргасан нь энэ юм.

ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболд нь авлигын гэх хэрэгт холбогджээ.