Өвөрмонголд коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Өвөрмонголд коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Өвөр Монголын Баяннуур хотод 48 настай эрэгтэй коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Энэ нь Өвөр Монголд нас барсан анхны тохиолдол болж байгаа юм.

Түүний эхнэр 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Тяньжинээс Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Линхэ дүүрэгт очсон бөгөөд тэр өдөр тэд 40 хэм хүртэл халуурч, ханиалгаж, байжээ. Тэднийг Баяннуур хотын халдварт өвчин эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд 31-нд коронавирусийн алдвар болох нь тогтоогджээ.

Хоёрдугаар сарын 13-ны өдөр өвчтөний биеийн байдал муудаж, түүнийг Өвөр Монголын Өөртөө Засах Орны коронавирусийн эмчилгээний шинжээчдийн бүлгээс алсын зайнаас зөвлөгөө авч, экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн технологи (ECMO) ашиглан аврах эмчилгээ хийлгэхээр ECMO багт илгээсэн бөгөөд өвчтөний амин чухал шинж тэмдгүүд аажмаар тогтворжсон аж.

Гэвч саяхан өвчтөний биеийн байдал дахин муудаж, гуравдугаар сарын 2-нд нас баржээ.