Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө 10:33 цагт баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Харин Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраар дамжуулан ганцаарчилсан мэдэгдэл хийжээ. Тэрбээр уг мэдэгдэлдээ, “Энэ хууль бус мөрдөн шалгах ажиллагаанаас улбаалах сөргөлдөөнөөс үүдэн цус урсахаас сэргийлж авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгөхөөр шийдлээ. Гэхдээ энэ нь мөрдөн шалгах ажиллагааг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Энэ улсын хууль, дүрэм бүрэн нурж унасан байна" гэжээ. Энэ бол дайны байдал зарласнаас хойш ерөнхийлөгч Юн ард түмэндээ хандаж зургаа дахь удаагаа үг хэлж байна.
ВИДЕО: