Эртний эд өлгийн зүйлс хууль бусаар худалдахыг завджээ

Эртний эд өлгийн зүйлс хууль бусаар худалдахыг завджээ

Баян-Өлгий аймгийн Б гэх иргэн X-XIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох эд өлгийн зүйлийг худалдах зорилготой хадгалж байсныг илрүүлжээ.

Тухайн иргэн барагшуун түүх нэрийдлээр суран хөвчтэй эвэр нум нэг ширхэг, ясан болон төмөр зэвтэй долоон ширхэг сум, сумны модон ховд, модон тагш, арьсан дашмаг, ясан иштэй төмөр хутга зэрэг эд өлгийн зүйлсийг хууль бусаар олж аван улмаар худалдан борлуулах зорилготой хадгалж байсан үйлдлийг аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн мэдээллийн дагуу илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд өлгийн зүйлс нь X-XIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох ба “түүх соёлын хосгүй үнэт зүйл”-ийн зэрэглэлд хамаарах талаар Шинжлэх ухааны академийн Архелогийн хүрээлэнгээс дүгнэлт гаргажээ.

Хадны оршуулгын дурсгал нь Монгол улсаас өөр улс оронд ховор тохиолддог бөгөөд хадны оршуулгын дурсгалаас илэрсэн ховор нандин олдворууд нь судалгааны өндөр ач холбогдолтой байдаг ажээ. Энэхүү олдворууд нь үзэсгэлэн, музейн үзмэр болж өсвөр залуу үеийнхэнийг түүх соёлоо танин мэдэхэд, цаашлаад дэлхий олон нийтэд Монголчууд ямархуу уламжлалтай ард түмэн бэ гэх асуултанд итгэлтэйгээр хариулах бодит баримт болохын зэрэгцээ Монголчуудын түүх соёлын судалгааг баяжуулах, тодруулахад чухал хувь нэмэртэй, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой гэж Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө