Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаалыг гүйцэтгэхийг хоёр дахь ажиллагаа болж байна. Энэ үеэр мөрдөгчид шат ашиглан ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
БНСУ-ын цагдаа, мөрдөн шалгах албаныхан өнөөдөр өглөөнөөс хойш Ерөнхийлөгчийн ордны гадна цугларч, түүнийг баривчлах ажиллагааг эхлүүлсэн бол түүнийг 6 орчим цагийн дараа буюу орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 10:33 цагт баривчилсныг албаныхан мэдээллээ. Хэдий бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч Ерөнхийлөгчийн суудлаасаа буугаагүй хүнийг баривчилж буй анхны тохиолдол болж байна. Түүнийг АТТ-ын прокурор байцаагч нар байцаах ба Юн Сог Ёль зөвшөөрсөн тохиолдолд аудио болон видео бичлэг хийх аж.
ВИДЕО: