Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаалыг гүйцэтгэхийг хоёр дахь ажиллагаа болж байна. Энэ үеэр мөрдөгчид шат ашиглан ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрчээ.
Юн Сок Ёолийг баривчлах тушаалыг гүйцэтгэж, түүний ордонд нэгжлэг хийхээр олон арван цагдаа нар өглөөний 7:30 цагийн үед хаалт хашлагуудыг давж, Сөүлийн төвд байрлах ордны хашаа руу нэвтэрсэн байна. Мөн эрх баригч “Ардын хүч” намын хэсэг хууль тогтоогчид ба Юн Сок Ёолийн өмгөөлөгчид% хамгаалалтын алба мөрдөгчдийг нэвтрүүлэхгүйг оролдсон бөгөөд зарим мөрдөгчид ойролцоох уул руу гарч, ордон руу нэвтрэхийг оролдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Одоогийн байдлаар ордны гадна олон хүн цуглараад байгаа бөгөөд цагдаа нарын ярьснаар, Юн Сок Ёолийг дэмжигч 6500 орчим хүн ирсэн байна. Мөрдөгчид болон Юныг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсны дараа 3000 орчим алба хаагчийг дайчлан байршуулжээ. Солнирхуулахад, Үндэсний Ассамблей арванхоёрдугаар сарын 14-нд Юн Сок Ёолийг огцруулах шийдвэр гаргасны дараа мөрдөгчид энэ сарын эхээр түүнийг баривчлахыг оролдсон боловч хамгаалалтын албаны ажилтнууд тэднийг ордон руу нэвтрүүлээгүй юм. Тус улсын ерөнхийлөгчийг баривчлах тушаалын хугацаа нэгдүгээр сарын 21 хүртэл хүчинтэй байх юм.