Коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрчээ

Коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрчээ

Хонконгт коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрснээр уг халдвар хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газар мэдээлжээ.

“Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос коронавирусний шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарсны дараа цусны шинжилгээ авахад коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон байна.

“Гэрийн тэжээмэл амьтанд коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол энэ байх магадлалтай. Мэргэжилтнүүд уг нохойг эзнээсээ халдвар авсан хэмээн таамаглаж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллүүдийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн” гэж Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газрын төлөөлөгч Томас Сит сэтгүүлчдэд мэдээлжээ.