Эрдэмтэд ангараг гаригаас ер бусын агуйг илрүүлжээ

Эрдэмтэд ангараг гаригаас ер бусын агуйг илрүүлжээ

NASA-ийн эрдэмтэд хэд хоногийн өмнө Ангараг гаригаас агуйн хэлбэр бүхий ер бусын нүхийг олж илрүүлжээ. Тэд Peacock Mountain хэмээх галт уулын налуу зургуудийг судалж байхдаа тус нүхийг санамсаргүйгээр олж илрүүлсэн байна.

Нүхний хэлбэр нь ямар ч гажилтгүй, төгс дугуй хэлбэртэй байсан нь урьд нь энэ гариг дээр амьдрал байсныг нотолж магалгүй үзэж байгаа юм. Эрдэмтэд тус нүхийг 35 метрийн диаметр бүхий, 20 метрийн гүн агуй байна гэж тооцоолжээ.

NASA-ийн эрдэмтэн Роберт Немирофф “Nйм төрлийн агуй байгалийн хатуу ширүүн нөхцлөөс маш сайн хамгаалдаг. Бид агуйн гадна талыг судалж байгаа. Дотор талд нь юу байгаа нь бидний анхаарлыг маш ихээр татаж байна. Ангараг гариг дээр амьдрал байсныг энэ агуй нотолж магадгүй” гэжээ.

Эх сурвалж:NASA