Японы Кюшюүгийн өмнөд хэсэгт орших Миязаки мужид өчигдөр буюу даваа гарагт орон нутгийн цагаар 21:19 цагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдөлсний дараа Кюшюү арлын зүүн эрэгт, хөрш зэргэлдээх Шикокү арлын зүүн эрэгт 1 метрийн өндөр цунами үүссэн бөгөөд хохирол учирсан талаар мэдээлээгүй байна. Зарим газарт 20 см өндөр цунами ажиглагджээ. Гэсэн хэдий ч эрх баригчид нутгийн иргэдийг эргээс нэн даруй нүүхийг шаардаж байна.
Мөн газар хөдлөлтийн голомт нь Кюшюү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Энэ бүсэд орших хоёр атомын цахилгаан станцад гэмтэл гараагүй гэж орон нутгийн эрчим хүчний компани мэдээлжээ.