Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-нд эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-нд эхэлнэ

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-11-нд авахаар төлөвлөсөн. Харин хөл хорио тогтоосноос үүдэн энэ хугацааг өөрчлөхгүй гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт мэдэгдлээ.

Шалгалтыг зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах юм байна. Учир нь энэ жил сурагчид урт хугацаанд багшаасаа хол байж, зөвлөгөө тусламж авах боломж  хомс байгаа тул ийм шийдвэр гаргажээ. Өмнөх жилүүдэд заавал үзэх судлагдахуун болон сонгон судлах агуулгыг хамтатган авдаг байсан юм.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө Монгол хэлний эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авах юм байна. Хэрэв Монгол хэлний шалгалтад босго 400 оноогоо авч чадахгүй бол тавдугаар сарын 16-нд дахин шалгалтад орох ёстой. Хоёр шалгалтад босго оноогоо авч чадаагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болно гэж мэдээллээ. Дашрамд дурдахад ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.